Ангийн удирдагчийн тэмдэглэл
Суралцагч өмнөх хичээлийн сорилыг өгөх ба сорилын явцад хичээлийн материал харах эсвэл өөр хоорондоо ярилцах боломжгүй.
Search through all lessons and sections in this course
Searching...
No results found
No matches for ""
Try different keywords or check your spelling
1 min read
by Stephen Gibson
Суралцагч өмнөх хичээлийн сорилыг өгөх ба сорилын явцад хичээлийн материал харах эсвэл өөр хоорондоо ярилцах боломжгүй.
Бид үйлчлэлийн сургалтыг хүлээн авч, үйлчлэх арга барилд суралцахаар хичээж зүтгэхдээ хүний өөрийн ур чадвартаа түшиглэх хандлага гаргадаг нь аюултай зүйл юм. Энэ талаар элч Паул “Бид чухамхүү аливааг өөрсдөөсөө мэт зүтгэж чадахгүй ч бидний чадвар Бурханаас юм” (2 Коринт 3:5) гэж хэлжээ.
Паул Бурханы Үгийг заахдаа өөрийн мэргэн ухаан, чадварт бус, харин Ариун Сүнсний илчлэх илчлэлтэд бүрэн найдаж байсан бөгөөд сонсогчид нь хүний мэргэн ухаанд түшиглэлгүй, Бурханы мэргэн ухаанд найдаасай хэмээн тэрээр хүсэж байв (1 Коринт 2:4-5). Паул өндөр боловсролтой хүн байсан хэдий ч өөрийнхөө мэдлэг, чадвараар сүнслэг үр нөлөөг бий болгоно гэж үзээгүй юм.
Паул Тесалоник дахь чуулганд бичсэн захидалдаа, “бидний сайнмэдээ та нарт зөвхөн үгээр бус, мөн хүч ба Ариун Сүнс дор бүрэн баталгаагаар очсон” (1 Тесалоник 1:5) хэмээн өгүүлж, Бурханы хүч дотор, сайнмэдээний үгээр тэднийг ятгасан байна.
Есүс элч нарт Ариун Сүнсний талаар айлдахдаа “Тэр ирэхдээ нүгэл, зөвт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ” (Иохан 16:8). Есүс “Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над руу ирж чадахгүй (Иохан 6:44) гэжээ.
Тэр үл итгэгч нүгэлтнийг зэмлэдэг (Иохан 16:8).
Тэр нүгэл дотроо үхсэн хүмүүнд амь өгдөг (Иохан 3:5, Ефес 2:1).
Тэр итгэгчдийг сүнсээр тамгалдаг (Ефес 1:13, Ефес 4:30).
Тэр үүрэг даалгавар өгдөг (Үйлс 13:2, 4).
Тэр үүрэг даалгавраа биелүүлэхэд нь итгэгч хүнд тусалдаг (Үйлс 1:8).
Тэр заадаг (Иохан 14:26, Иохан 16:13; 1 Иохан 2:27).
Тэр удирддаг (Галат 5:25).
Тэр махан биеийн үйлсээ үхүүлэхэд нь итгэгч хүнд тусалдаг (Ром 8:13).
► Сайнмэдээ тараахдаа Ариун Сүнсний тусламжид хэрхэн найдах вэ? Бид Ариун Сүнсэнд найдан юуг өөрөөр хийдэг вэ?
► Сайнмэдээ тараах сургалт ба арга барилын тухай бид юуг бодож үзэх хэрэгтэй вэ?
Бид Бурханы үнэнийг хүмүүст дамжуулахаар дуудагдсан. Тиймээс бид сайнмэдээг хамгийн ойлгомжтойгоор дамжуулах ёстой.
Бид Ариун Сүнсэнд найдаж байгаа учраас өөрсдийн чадвараа хөгжүүлэх шаардлагагүй гэж бодож болохгүй.
Паул “хүмүүсийг ятгахыг хичээдэг” гэж хэлсэн байна (2 Коринт 5:11). Тэр Тимотод бичсэн захидалдаа Бурханы үнэнийг бусдад зөв дамжуулах чадварт суралцаарай гэж захисан (2 Тимот 2:15). Эзэний зарцад байх ёстой чадвар бол заах чадвар юм (2 Тимот 2:24).
Апол сайнмэдээг маш үр дүнтэйгээр тарааж байсан. Түүнийг уран цэцэн үгтэй, Бичвэрийг сайн мэддэг, гал цогтой Сүнстэй гэж Библид дүрсэлсэн байна (Үйлс 18:25-26). Аполын төрөлх чадвар нь сүнслэг бэлэг авьяастай нь хоршиж, түүнийг бусдын төлөөх агуу ерөөл болгосон юм.
Элч Петр сайнмэдээний найдварыг бусдад дамжуулахын тулд үргэлж бэлэн бай гэсэн юм (1 Петр 3:15).
Хэрвээ бид Түүний зорилгын төлөө итгэмжтэй байх аваас Бурхан бидний төрөлх чадвар болон олж авсан мэдлэгийг ашиглаж ерөөх болно гэдгийг Бичвэрийн эдгээр үгээс харж болно. Бид хүч чадал, авьяас чадвараа Түүний төлөө ашиглахаар дуудагдсан.
[1]Үйлс 1:4-5-д Есүс дагалдагчдадаа “Эцэгийн амласан” Ариун Сүнсний баптисмыг хүлээх тухай хэлжээ. Үүнд дагалдагчид Ариун Сүнсийг хүлээн аваад дэлхий даяар Бурханыг гэрчлэх ажил багтана (Үйлс 1:8). Хэдийгээр дагалдагчид Христийн дотор өөрчлөгдсөн ч Есүсийг махан биеэр өөрсөдтэй нь хамт байхгүй үед сайнмэдээ тараах үйлчлэлд бэлэн байхын тулд эхлээд шийдвэрлэгдэх хэрэгтэй дотоод хэрэгцээ тэдэнд байжээ. Тэд Агуу Багшаар гурван жилийн туршид сургагдсан ч тэдний дотор асуудал байсаар байсан тул бүрэн бэлэн болоогүй байв. Бурханы төлөвлөгөөний дагуу Ариун Сүнсээр удирдуулан үйлчлэхийн өмнө Ариун Сүнсний онцгой ажлаар дамжуулан хангагдах шаардлагатай хэрэгцээ тэдний зүрх сэтгэлд байсан юм.
Энэ асуудал гурван жилийн сургалтын явцад янз бүрийн үйл явдлаар илэрч байв. Зарим үед дагалдагч нар өөрсдийг нь хүлээн аваагүй хүмүүст хонзогнон, тэдний дээр гал буулгахыг хүсэж байсан удаатай (Лук 9:54-55). Тэдний зөвшөөрөлгүй сайнмэдээ тараасан хүнийг хориглон, фарисайн бүлэглэлийн гишүүн мэт бардам авирлаж байв (Марк 9:38).
Тэд заримдаа хувиа хичээсэн бардам зан гаргаж, бусдаас илүү байр суурь хүсэж дундаа хагарал үүсгэж байв (Марк 10:35-41).
Тэд хэн нь хамгийн агуу нь болох талаар ч хоорондоо маргалддаг байв (Марк 9:33-34). Есүс тэднээс юуны талаар маргалдаж байгааг асуухад тэд дуугүй байж, тэдний маргаан зохисгүй байсныг ухамсарласан юм. Оройн зоогийн үеэр Есүс дагалдагчдынхаа хөлийг угаан бие биедээ ийнхүү үйлчлэхийг Өөрөө үлгэрлэжээ (Иохан 13:14). Тэр орой дагалдагчид Есүсийн заасанчлан бие биедээ даруу зангаар үйлчлэхээс татгалзсан нь мэдлэг дутсанаас бус харин бардам байсных юм.
Нөхдийнхөө төлөө амиа зориулах халуун хайраар бие биеэ хайрлаарай гэж Есүс тэдэнд сургасан (Иохан 15:12-13). Тэд “бидэнд бие биеэ халуунаар хайрлах хайр бий” гэж бодоцгоосон ч үнэндээ тэдэнд хайр байсангүй. Учир нь тэд үхэл хүртэл Есүстэй хамт байхаа амлаж байсан ч Есүсийг баривчлагдах үед бүгд зугтаасан юм (Марк 14:31, 50).
Эдгээр эрчүүд Есүсийг махан биеэр хамт байхгүй үед ч чуулганаа өргөжүүлж, удирдаж чадах хариуцлага бүхий эрчүүд байлаа. Тэдний дотоод хэрэгцээ хангагдах хүртэл тэд сайнмэдээг дэлхийн хязгаар хүртэл түгээх үйлчлэлд бэлэн бус байсныг Есүс мэдэж байсан учраас Эцэгийн амласныг авах хүртлээ Йерусалимд хүлээ гэж тушаасан (Үйлс 1:4-5). Энэхүү амлалт нь Ариун Сүнсний баптисм юм. Ариун Сүнсний баптисм үгүй бол тэд чуулганаа байгуулж өргөжүүлэх боломжгүй байв.
Есүс дагалдагч нартаа илүү удаан хугацааны сургалт, өсөлтийн үйл явц хэрэгтэй гэж хэлээгүй. Дагалдагчид Йерусалимд сүнслэг хямрал/оргил цаг мөчийг хүлээж байлаа.
Пентэкостын өдөр дагалдагчид Ариун Сүнсийг хүлээн авсан тухай Библид (Үйлс 2:4) дүрсэлжээ. Ариун Сүнс буун ирэх үеэр олон үйл явдал тохиолдсон ч хожим нь Петр Ариун Сүнсний гол ажлыг тэдний болон бидний зүрхийг ариусгах явдал хэмээн онцолжээ (Үйлс 15:8-9). Дагалдагч нарт зүрх сэтгэлээ ариусгах хэрэгцээ байсан. Тэдний дотоод хэрэгцээний бүх шинжүүд зүрх сэтгэлд нь буй завхрал ариусгагдах хэрэгтэй гэдгийг зааж байсан. Ариун Сүнсний дүүргэлт тэдний зүрх сэтгэлийг ариусгах үед тэд өөрсдийн гол зорилго болох амар амгалан байдал, алдар нэр хөөцөлдөх сэтгэлээ хойш тавьсан юм.
[2]Пентэкостын өдрийн үйл явдал нь чуулганыг дэлхийн өнцөг булан бүрд сайнмэдээг хүчирхэгээр дамжуулах эрин үе рүү хөтөлсөн юм. Чуулган онол сургаалын зөрчил, иудейн хуулийг баримтлагч тэрс үзэл, дотоод гомдол зөрөлдөөн, хуурмаг байдал, чөтгөрийн явуулга, хавчлага, хүнд бэрхийг баяр хөөр ялалтын уухайтайгаар даван урагшилсаар байжээ.
Өнөөгийн чуулганы итгэгчдэд Есүсийн дагалдагч нарт байсантай адилхан хэрэгцээ гарч болно. Энэ хэрэгцээ нь Ариун Сүнсний тусламжаар дамжуулан хангагдах боломжтой.
Гэхдээ энэ нь:
1. Ариун Сүнсний онцгой дүүргэлтийг хүлээн авах хүртэл итгэгчдэд Ариун Сүнс байхгүй гэсэн үг биш.
2. Ариун Сүнс дүүрэх хүртэл ямарваа итгэгчийн амьдралд Ариун сүнсний ажлууд явагдаагүй гэсэн үг биш.
3. Зүрх сэтгэлийг цэвэрлэдэг Ариун Сүнсний дүүргэлтээс өөр тусгай дүүргэлт гэж байхгүй.
4. Ариун Сүнсээр дүүрсэн бүх хүнд элчийн үйлчлэл ирсэн гэсэн үг биш.
Бидний амьдралын туршлага Есүсийн дагалдагч нарын амьдралын туршлагатай яг ижил гэж бодож болохгүй. Гэхдээ зүрх сэтгэлийн ариусгал болон Бурханд үйлчлэх үйлчлэлд Ариун Сүнсний дэмжлэг оролцоо одоо ч бидэнд хэрэгтэй.
Дагалдагчдаас бид дараах жишээг харж болно.
1. Хэрэв энэ хэрэгцээ хэн нэгэнд байгаа бол тэр хүн үйлчлэл болон ариун амьдралд бүрэн бэлтгэгдээгүй байна.
2. Бурхан хүнийг асуудал дунд нь орхидоггүй.
3. Сургалт болон удаан хугацааны сүнслэг өсөлт нь асуудлын шийдэл биш.
4. Зөв эрэл хайгуулын дүнд хэрэгцээ хормын төдийд ч хангагдах боломжтой.
Итгэгчид Ариун Сүнсний ажлыг хэрхэн хүлээн авч болох вэ?
Петр “зөвхөн итгэлээр” хүлээн авах боломжтой гэжээ (Үйлс 15:8-9). Есүс амлалт ба найдварыг дагалдагч нарт өгсөн тул тэд Түүнд итгэж найдсан юм.
Тиймээс хэрэв хүн өөрийнхөө хэрэгцээг болон үүнд нь хандсан Бурханы хүслийг олж харвал энэхүү нигүүлслийг тэрээр итгэлээр авч чадах юм.
“Дагалдагчдад өгөгдсөн Эзэний Агуу захирамж нь хүний хүчээс давсан зүйл боловч, Ариун Сүнсний хязгааргүй хүчээр үүнийг биелүүлэх боломж тэдэнд өгөгдсөн юм. Тэр ирээд нүгэл, зөвт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэн, агуу хүч чадал гайхамшигт үр дүнтэйгээр тэдэнтэй хамтран ажилласан юм.”
- А.Б. Симпсон
Илгээлтийн сургаал
Тэд Бурханы дуудлагыг дагаж, Бурханы хүчинд түшиглэсэн, Бурханы алдрын төлөө үйлчилдэг, эв нэгдэлтэй, тослогдсон хүчирхэг гэрч нарын баг байлаа.
Суралцагч бүр өөрсдийгөө залбирал дотор шалган, эдгээр асуултад хариулна. Хариултаа ангийн удирдагчид хураалгахгүй байж болно.
Би Ариун Сүнсэнд найдаж аливаа зүйлийг хийж байна уу, эсвэл өөрийн чадварт тулгуурлан хийхийг хичээж байна уу?
Дагалдагчид Ариун Сүнсээр дүүрэх шаардлагатай байсныг харуулсан тийм адил шинж байдлууд надад байдаг уу?
Надад Бурханаар удирдуулахыг хүсэхгүй байгаа үйлдэл, зуршил, хандлага, зорилго байгаа юу?
Бурханы алдрын төлөө хэрэглэгдэхийн тулд Ариун Сүнсэнд өөрийгөө бүрэн даатгаж, цэвэрлэгдэх хүсэл надад байгаа юу?
SGC exists to equip rising Christian leaders around the world by providing free, high-quality theological resources. We gladly grant permission for you to print and distribute our courses under these simple guidelines:
All materials remain the copyrighted property of Shepherds Global Classroom. We simply ask that you honor the integrity of the content and mission.
Questions? Reach out to us anytime at info@shepherdsglobal.org
Total
$21.99By submitting your contact info, you agree to receive occasional email updates about this ministry.
Download audio files for offline listening
No audio files are available for this course yet.
Check back soon or visit our audio courses page.
Share this free course with others