Библийн Дагуух Сайнмэдээ Тараалт Ба Дагалдуулалт
Библийн Дагуух Сайнмэдээ Тараалт Ба Дагалдуулалт

Search Course

Type at least 3 characters to search

Search through all lessons and sections in this course

Searching...

No results found

No matches for ""

Try different keywords or check your spelling

results found

Lesson 19: Дагалдагчдын төлөө залбирах нь

1 min read

by Stephen Gibson


Паулын залбирлаар итгэгчдийн төлөө залбирах нь

Шинэ итгэгчдэд ямар хэрэгцээ тохиолдох талаар шинэ итгэгчдийн төлөө залбирсан Паулын залбирал харуулж байна. Бид залуу итгэгчдийн төлөө Паул шиг залбирах ёстой бөгөөд эдгээр залбирал бидэнд тэдний төлөө хэрхэн залбирахыг зааж өгч байна. Бид залуусын төлөө Бурханы ажиллаж байгаа үйлчлэлтэй хамтрах ёстой учраас эдгээр залбирал бидний үйлчлэлийг ч удирдан чиглүүлж байгаа юм.

Гурван өөр бүлгийн төлөө залбирсан Паулын залбирлыг үзэцгээе.

Тесалоникчууд

► Нэг суралцагч 1 Тесалоник 5:23-24-г ангид уншина.

Тесалоникчуудад бичсэн эхний захидалд ариун байдлыг уриалж байна. Итгэгч бүр ялалт, ариун байдлын төлөө дуудагдсан бөгөөд үүнийг итгэлээр хийх боломжтой гэдгийг Бурхан амлажээ. Бид итгэгч бүрийг ялалт, ариун байдалд хүргэх зорилгоор залбирч, бас заан сургах ёстой.

Филиппойчууд

► Нэг суралцагч Филиппой 1:9-11-г ангид уншина.

Итгэгчдийн амьдралд өрнөж буй үйл явцыг эдгээр эшлэлд өгүүлжээ. Итгэгч хүний хайр байнга нэмэгдэж байх учиртай. Тэгвэл түүний сайныг ялгах чадвар нэмэгдэнэ. Ялгах тусмаа амьдралын хамгийн чухал зүйл дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Ингэснээр гомдолгүй, цэвэр ариун (чин сэтгэлтэй) болох юм.

Паулын эдгээр эшлэлд бичсэн хүмүүс нь хэдийн итгэгч болсон хүмүүс байв. Гэсэн ч Паул тэднийг Бурханыг хайрлах хайраа улам бүр нэмэгдүүлж, энэ хайраараа Бурханы тэдэнд зориулсан хүслийг илүү ихээр ойлгож мэдээсэй хэмээн залбирчээ.

Залуу итгэгчийн анхаарах ёстой зарим зүйлсийг энд дурдъя.

  • Бурхан надад хандлага, зуршил, үйлдэл минь тийм ч сайнгүй байна гэдгийг харуулах үед миний зүгээс амьдралдаа хийж болох өөрчлөлтийн жишээ юу вэ?

  • Миний амьдралд эргэлздэг зүйл байна уу?

  • Амьдралдаа ямар өөрчлөлт хийх ёстойг Бурхан надад залбирлаар харуулахыг би зөвшөөрч байна уу?

Колоссайчууд

► Нэг суралцагч Колоссай 1:9-12–г ангид уншина.

Паул тэднийг мэргэн ухаан ба сүнслэг ойлголт дунд Бурханы хүслийн талаарх мэдлэгийг олж аваасай хэмээн залбирсан юм. Залуу итгэгчид амьдралынхаа хэв маягийг Бурханы хүслийн дагуу ямар байлгах ёстой талаар бүрэн ойлгоогүй байдаг. Гэхдээ аажмаар тодорхой дадал зуршил, үг хэллэг, хандлагууд нь өөрчлөгдөх ёстойг тухайн хүн олж хардаг. Бурханыг хайрладаг болсон тул амьдралаа Бурханы хүсэлд улам бүр нийцүүлж эхэлнэ. Дагалдуулагч нь залбирч, Бурханы хүслийг хэрхэн таних талаар залуу итгэгчдэд болгоомжтой заах учиртай.

Залуу итгэгчид Бурханы хүслийг илүү сайн ойлгосны үр дүнд Эзэнд зохистой байдлаар амьдарна гэдгийг элч Паул дурджээ. Ингэснээр тэд Бурханыг төлөөлөгч, илүү зохистой хүмүүс болох ба амьдрал нь нигүүлслээр өөрчлөгдсөн итгэлийн амьдралтай нь илүү нийцэх болно. Харин энэ үйл явц хэсэг зуур үргэлжилж дуусах хүртэл залуу итгэгчийн амьдралд зарим нэг алдаа мадаг гарч болно гэдгийг дагалдуулж байгаа хүн ойлгох ёстой.

Үр дүнтэй амьдралын нэг хэсэг нь “аливаа сайн үйлсэд үр жимс гаргах” явдал юм. Шинэ итгэгч маань сайн үйл болгондоо үр жимстэй байж чадахгүй байвал бид гайхах хэрэггүй. Тэр хүн ямар хариуцлага, үүрэгтэйгээ хараахан ухаараагүй байна.

Эдгээр эшлэлд хэрэв бид Бурханы агуу сүр жавхлангаар хүчирхэгжиж чадвал баяр хөөртэйгөөр тэсвэрлэж чаддаг гэжээ. Үйлчилж, тэвчиж байх үедээ Христийн баяр баясгаланг хадгалж чаддаг хүн сүнслэг төлөвшилтэй болсон байна.

Паулын залбирлын дүгнэлт

Залуу итгэгчдийн төлөө залбирсан Паулын залбирал бидэнд дагалдуулах ажлын талаар ихийг хэлж өгч байна. Бид итгэгчдийг хөгжүүлэхийн төлөө зөв зорилготой байх ёстой. Ахиц дэвшлийг ч хүлээн зөвшөөрөх чадвартай байх учиртай. Бид тууштай бус, буруу ойлголттой, хариуцлагагүй байдлыг харвал гайхаад байх хэрэггүй. Угаасаа христитгэлийн зан чанарууд гэнэт бүгд бий болно гэж байхгүй.

Паул тэднийг үйлчлэлд сургах болон үйлчлэлийн чадварыг нь хөгжүүлэх талаар төдийлөн санаа зовохгүй байсныг анзаараарай. Харин тэрээр итгэл ба христитгэлийн зан чанараа хөгжүүлэх тал дээр нь илүү санаа тавьж байсан юм. Тиймээс үйлчлэлийн ажлаа сайн хийдэг ч, зан чанарын хувьд хангалтгүй байгаа хүмүүст бид санаа зовних ёстой юм.

Багш байх нь үлгэр дуурайл, мэдээлэл өгөх чадвараараа үнэ цэнтэй юм. Дээрх залбирлуудын хоёр залбиралд нь суралцах талаар онцлон өгүүлсэн байна. Мэдлэг бол сүнслэг өсөлтөд онцгой нөлөөтэй. Харин багш үнэнийг хуваалцаж, үр дүнтэй хэрэгжүүлснээрээ бусдад ихээхэн нөлөө үзүүлдэг.

Бидний нөлөөг авч буй залуу итгэгчдийнхээ төлөө бүгдээрээ Паулын залбирлаар залбирах ёстой. Өсөлтийн үйл явцыг итгэгчдийн амьдралд бий болгохын тулд бид Ариун Сүнстэй хамтран ажиллах учиртай.

Залуу итгэгчдийн төлөөх дараах залбирал нь Паулын залбиралд суурилсан юм.